Улаанбаатар кредит Банк бус санхүүгийн байгууллага ХХК

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

1. Улаанбаатар кредит ББСБ нь дараах аюулгүй байдлыг хангаж ажиллана. Үүнд:

1.1.харилцагчид үзүүлж буй бүх төрлийн санхүүгийн үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

1.2.мэдээллийн аюулгүй байдлын сайн соёлыг байгууллагад бий болгох;

1.3.Улаанбаатар кредит ББСБ нь харилцагчид, хөрөнгө оруулагчид, технологийн түншүүд, гуравдагч талуудтай хамтран ажиллахдаа мэдээллийн нууцлал, түүний бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг бүрэн хангах.

2. Кибер аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн найдвартай түнш байж ёс суртахууны болон хууль ёсны хариуцлагыг сахин хамгаална.

3. Улаанбаатар кредит ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, өгөгдөл, оюуны өмч, хөрөнгө оруулагч, хувь хүний мэдээллүүд бүгд үнэ цэн бүхий хөрөнгөд тооцогдох бөгөөд уг мэдээлэл устах, алдагдах, гадны халдлагад өртөх гэх мэт болзошгүй эрсдэлийг бууруулж ажиллана.

4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, МАБ-ын удирдлагын тогтолцооны тохиромжтой, хангалттай, үр нөлөөтэй байдлыг 2 жил тутам хянаж, тасралтгүй сайжруулж ажиллана.

Хэрэв танд энэхүү бодлогын талаар асуух зүйл байвал 77180101 утсаар бидэнтэй холбогдоно уу.

Хүчин төгөлдөр болсон огноо: 2024.04.16