Улаанбаатар кредит Банк бус санхүүгийн байгууллага ХХК

Мэдээллийн аюулгүй байдлын бодлого

1. Улаанбаатар кредит ББСБ нь дараах аюулгүй байдлыг хангаж ажиллана. Үүнд:

1.1.харилцагчид үзүүлж буй бүх төрлийн санхүүгийн үйлчилгээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

1.2.мэдээллийн аюулгүй байдлын сайн соёлыг байгууллагад бий болгох;

1.3.Улаанбаатар кредит ББСБ нь харилцагчид, хөрөнгө оруулагчид, технологийн түншүүд, гуравдагч талуудтай хамтран ажиллахдаа мэдээллийн нууцлал, түүний бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг бүрэн хангах.

2. Кибер аюулгүй байдлыг хангаж, хэрэглэгчийн найдвартай түнш байж ёс суртахууны болон хууль ёсны хариуцлагыг сахин хамгаална.

3. Улаанбаатар кредит ББСБ-ын бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, өгөгдөл, оюуны өмч, хөрөнгө оруулагч, хувь хүний мэдээллүүд бүгд үнэ цэн бүхий хөрөнгөд тооцогдох бөгөөд уг мэдээлэл устах, алдагдах, гадны халдлагад өртөх гэх мэт болзошгүй эрсдэлийг бууруулж ажиллана.

4. Мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, МАБ-ын удирдлагын тогтолцооны тохиромжтой, хангалттай, үр нөлөөтэй байдлыг жил тутам хянаж, тасралтгүй сайжруулж ажиллана.

Бид харилцагчийн мэдээллийг зөвхөн Upay аппликэйшн болон бусад зээл судлахад ашиглах бөгөөд өгсөн мэдээллүүдийг хамгаалах үүрэгтэй.

Хэрэв танд энэхүү бодлогын талаар асуух зүйл байвал 77180101 утсаар бидэнтэй холбогдоно уу.

Хүчин төгөлдөр болсон огноо: 2024.04.16

UPAY аппликэйшн нь Улаанбаатар кредит ББСБ-с гаргасан финтек аппликэйшн ба зээл авах, цахим түрийвч дэх хөрөнгөө удирдах, төлбөр болон шилжүүлэг хийх зэрэг харилцагч нарынхаа хэрэгцээнд нийцсэн хялбар, найдвартай аппликэйшныг санал болгож байна.
Финтек зээл: UPAY нь харилцагч нарын зээлийн чадавхийг кредит скорин ашиглан хурдан шуурхай тодорхойлж, шийдвэрлэнэ. Хэрэглэхэд хялбар интерфэйсийн тусламжтайгаар харилцагч нартщ зээлийн сонголт, нөхцөл, хүүг харж, хэдэн минутын дотор зээл авах боломжтой.
Цахим түрийвч: UPAY нь харилцагч мөнгөө хадгалах, удирдах, ашиглах боломжийг олгодог найдвартай цахим түрийвчтэй. Мөн түрийвч нь P2P шилжүүлгийг дэмждэг бөгөөд харилцагчид бусад харилцагч нарлуу шууд мөнгө илгээх боломжийг олгодог.
Төлбөр ба гүйлгээ: UPAY-ийн тусламжтайгаар харилцагчид хэрэглээний төлбөр, гар утасны цэнэглэлт, онлайн худалдаа зэрэг олон төрлийн төлбөр хийх боломжтой.
Аюулгүй байдал ба дагаж мөрдөх: UPAY нь харилцагчийн санхүүгийн мэдээллийн аюулгүй байдал, нууцлалыг ISO270001 стандартаар хангасан.